2012-03-24
Зөвлөмж
Өөрийн дотоод ертөнцдөө хэрхэн санаа тавих вэ.

  • Өөрийн гадаад байдалдаа анхаарал тавьдаг шигээ дотоод ертөнцдөө бас анхаарал тавих хэрэгтэй.
  • Иймд дараах зөвлөгөөг уншаад өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
  • 1. Хэрвээ хайр дурлал чинь бүтэлгүйтвэл уйлах хэрэггүй. Харин энэ бүхнээ ойр дотно найз нөхөд эсвэл сэтгэл зүйч нартайгаа хуваалц.
  • 2. Үзэн ядах сэтгэлээсээ ангижар. Дотоод сэтгэлдээ түүнийг тээхийн хэрэггүй. Үүний тулд түүний орон зайг уучлах, өршөөх мэдрэмжээр дүүргэ.
  • 3. Хувь заяагаа голж, бусдад атаархах хэрэггүй. “Бурхан өгдөг бас авдаг” гэсэн үгийг санаж байхад илүүдэхгүй.
  • 4. Инээмсэглэ. Ямар ч шалтгаангүй байсан ч инээмсэглэх. Таны нүүрэнд инээмсэглэл тодрох үед тэр таны дотоод ертөнцийг гэрэлтүүлэх болно.
  • 5. Битгий шуна эсвэл битгий харамла. Хэрэгтэй зүйлээ л ав, Бүгдийг өөрийн болгох гэж улайран ажиллахын хэрэггүй.
  • 6. Урагшаа тэмүүл гэхдээ бусдыг түлхэх хэрэггүй.
  • 7. Гадаад хэл, биеийн тамир спортын төрөл, хөгжмийн зэмсэг гээд ямар ч насандаа суралцаж болох зүйлээр хичээллэ.
  • 8. Аль болох их унш. Өдөрт ядаж нэг шинэ зүйлийг мэдэж авахыг хичээгээрэй.
  • 9. Цэвэр цэмцгэр байдлыг мөрд. Гэртээ цэвэр цэхцтэй байвал оюун ухаан чинь бас цэгцтэй байх болно. Эргэн тойрныхоо зүйлд хяналт таьвж байх нь амьдралдаа ч хянамгай байхад хүргэдэг юм.
  • 10. Гэр болон өрөөгөө чимэглэ. Энэ бол таны шинэ амьдралын бэлэг тэмдэг, өөрчлөлт шинэчлэлтийн мэдрэмжийг төрүүлэхээс гадна сэтгэл санааг өөдрөг байлгадаг. Заримдаа тавилгаа өөрчлөх нь бүтээлч сэтгэлгээг өдөөдөг.
  • 11. Сайтар бодсон, шударга шийдвэрийг гарга. Ихэнх хүмүүст ийм шийдвэр гаргахад хэцүү байдаг. Заримдаа бусдын сэтгэлийг эмзэгүүлчих вий гэсэндээ “үгүй” гэж хэлэхэд хэцүү санагддаг тул “тийм” гэж хариулаад өөрөө харин шаналдаг. Учир нь эргэн тойрных нь хүмүүс юу гэж бодох бол гэдэгт хэт эмзэг байдаг тул ямар ч үнээр хамаагүй магтуулах хүсэлтэй байдаг. Иймд асуудлыг бүх талаас нь авч үзэх нь чухал. “Юуг үгүйсгэж, юуг зөвшөөрөхөө ялгаж салгаж чадвал шийдвэр гаргахад тань тустай байх болно. Та юу хүсч байгааг танаас өөр хэн ч мэдэхгүй. Тодорхойгүй байдлаас хурдан гарч, шийдвэр гарган, түүнийхээ дагуу ажиллаж эхэл.
  • 12. Цаг завыг өөртөө заавал гарга. Судалгаагаар ийм цаг стрессээс салахад хамгийн тустай байдаг болох нь нотлогдсон юм. Унтахтай адил амралтын цаг үеүд ч таныг сайн цэнэглэж өгнө. Олон жил уулзаагүй хуучны андтайгаа уулз. Бичгийн ширээн дээрх эд зүйлсээ шинэчил. Шинэ хувцас худалдан ав.
  • 13. Өөрийн оюун санаагаа хөгжүүл.
Бичсэн: B_Gerel | цаг: 10:53 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax