2012-04-13
Зөвлөгөө
Хүүхдээ үнсэж байгаарай
Хүүхэд аз жаргалтай байгаа нь эхний гурван сартайд нь мэдэгддэг гэнэ. Ээжийгээ холдохоор уйлна. Буцаад ирэхээр нь баярлаж гунганана. Энэхүү байдлыг нь гурав хувааж үзэж болно. Эхний хэсэг нь төрөлхийн баяр баясгалантай, дараагийнх нь амархан толгойгоо унжуулан гоморхдог, харин сүүлийнх нь өөдрөг эсвэл гутранги байдаг байна. Гэвч энэ бүхнээс үл хамааран гадаад орчны нөлөө тодорхой түвшинг эзэлдэг байна. Хүүхэд аз жаргалтай байвал түүний төлөвшил, нийгэмд эзлэх байр суурьт нь маш ихээр нөлөөлдөг гэнэ. Тиймээс хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд дараах аргуудыг зөвлөе.
Хүүхдээ байнга тоглуул

Тоглох явцдаа хүүхэд сэтгэн бодож, санаа бодлоо илэрхийлнэ. Үйл хөдөлгөөнөө удирдаж, бусадтай харилцана, зохицно, тэсвэр хатуужил суралцана. Тоглоом нь хүүхдийн хөгжлийг дэмжих гол хүч болдог байна. түүнчлэх хүүхэд тоглохдоо амарч, бас тайвширч таашаал авдаг байна.

Хүүхдээ үнсэхээс бүү татгалз

Эх хүн хүүхдээ үнсэнэ гэдэг муу муухай барцадыг нь арилгаж байдаг юм гэнэлээ. Мэдээж насанд нь тохирсон байдлаар хүүхэдтэйгээ харьцах нь зөв. Бага насны хүүхэд үнсүүлэх дуртай байхад өсвөр насны хүүхдийнхээ мөрөн дээр нь товшиход хангалттай.

Хамтдаа инээ

Инээх, инээмсэглэх нь хүнийг анхаарлаа төвлөрүүлэх, ачаалал даах, дүрслэн бодох чадвартай болгодог гэж Аз жаргалын нууцыг тайлахыг оролддог эрдэмтэд дүгнэсэн байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамтдаа инээ. Түүний өсөлтөд ч сайнаар нөлөөлнө.

Баярла, баярлуул

Хүүхэд амархан баярладаг. Бас бусдыг ч баярлуулах дуртай байдаг. Тиймээс хамтдаа хэн нэгнийг магадгүй эмээ өвөөдөө тусалж, тэднээс магтаал сонсох зэргээр баярлуулж болно. Энэ бүхэн нь түүний цаашдын амьдралд таатай дурсамж болно.

Өөдрөг байлга

Бүх зүйлээс болгоомжилдог гутрангүй эцэг эхтэй хүүхэд голдуу муу бодолтой болдог байна. Эцэг эх асуудалтай тулгарсан ямар ч нөхцөлд байсан асуудлаа хэрхэн зөв шийдвэрлэж болохыг хүүхэддээ үлгэрлэн үзүүлж бай. Ингэх нь хүүхэд танаар бахархаж, бас өөрөө асуудал тулгарахад шийдвэрлэх чадвартай болж байгаа юм.

Тэднийг сонс

Бага насны хүүхэд ам хуурайгүй шулганаж ярьдаг. Ярианд ач холбогдол өгч, анхаарлаа хандуулахад хүүхэд дуртай байдаг. Аав нь зурагтай ном уншиж өгөхөд номоо ойлгохоосоо илүү аавтайгаа хамт байгаа нөмөр нөөлгийг мэдрэх нь тэдэнд сайхан. Сонсох, ярилцах, тоглоход ядаж 5 минутыг хүүхэддээ зарцуулж байгаарай.
Бичсэн: B_Gerel | цаг: 14:39 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax