2012-01-27
Зөвлөгөө
Дарамт ядаргаагаа тайлах 10 арга

Ямарваа нэг дарамтаас өөрийгөө зайлуулах нь таны эрүүл мэндэд маш их чухал гэдгийг зөвлөж байна. Ууж идэж, унтаж хэвтэхдээ ч гэсэн ямар нэг сэтгэлийн дарамттай байдаг бол таны бие эрүүл мэнд чинь чимх чимх-р үхэж үрэгдэж байгаа гэдэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Ингээд дарамт ядаргаагаа тайлах 10 арга заавал хийгээрэй.

• Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг.
• Кокстой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална.

• Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шоколад хэрэглэ.
• Хайртай хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг.

• Үгүй гэж хэлж сур. Хүн бүхэнд таалагдах гэж оролдоход таны амьдрах хугацаа хэтэрхий богино гэдгийг санаарай.
• Навч сэрчигнэх, салхи салхилах, шувуудын жиргээ сонсогдох тийм газар очиж, аль болох сайн сонсоорой.

• Унтах цагаа тогтоо. Унтах, босох цагаа өөрчлөх шаардлагатай болсон бол өдөр бүр 15 минутаар бага багаар солиорой.
• Тэтгэвэрт гарсан хойноо ч хийх ямар нэг зүйл олоорой. Хийх зүйл олоогүй үедээ тэтгэвэрт бүү гараарай.

• Өрөөгөө цайвар цэнхэр эсвэл ногоон өнгөөр буд. Ор дэвсгэр, өрөөн доторх зүйлсээ хурц өнгөтэй болгон хаврын уур амьсгал оруулсан ч болно.
• Шөл, цайндаа бага зэрэг гаа хийж уувал бухимдсан үед тайвшруулдаг.

Бичсэн: B_Gerel | цаг: 17:28 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax