2012-05-23
Зөвлөгөө
Танд яг аль дасгал нь тохирох вэ ?
Дасгал маш ашигтай, гэхдээ түүнийг тогтмол хийвэл шүү дээ.
Тэгэхээр та өөрийн биеийн байдалд тохирох, мөн өөрт таалагддаг төрлийн дасгалыг сонгох аваас сэтгэлийн таашаал авч, бие махбодь тань ч баярлах болно.
* Биеийн хэвийн байдалд орох *
* Биеийн галбираа барих * *
* Хүрсэн үр дүнгээ бататгах * *
* * Эрчимжүүлсэн хичээллэлт
  1. Хурдан алхалт Хэрэв бие тань хэвийн сайн байгаа бол 7 хоногт өдөрт 30 минутаар, харин бие тань маш сайн байгаа бол өдөрт 45 минутаас 2 цаг хүртэл хурдан алхаарай. * Биеийн хатуурсан хэсэг болон шөрмөсийг уян зөөлөн болгоно. * * * Зүрхий булчинг аажмаар бэхжүүлж зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. * Хөлийн хэлбэрийг сайжруулна.
2.Явган гүйлт /шогшоо гүйлт/ Бие тань хэвийн сайн үед хэрэггүй, харин маш сайн байгаа бол 7 хоногт өдөрт 45 минутаас 2 цаг хүртэл хугацааг зарцуулж болно. * * * * Амьсгалын болон зүрх судасны системыг сайжхуулна. * Аажмаар бие чангарч сулбагар байдлаас ангижрана.
3.Роликоор гулгах Хэрэв бие тань хэвийн сайн байвал 7 хоногт 2-3 удаа өдөрт 20 минутаар /ойролцоогоор 5км/, харин бие тань маш сайн байгаа бол 7 хоногт 3 удаа өдөрт 1 цагаар гулгаарай.  Судасны ажиллагааг сайжруулна. Харин гулгахын өмнө биеэ халаах сунгалтын дасгал хийх нь зүйтэй.   Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.  Хөлийн булчин, өгзөгний хэлбэрийг сайжруулж, тэнцвэр барьснаар гар мөрийг чангаруулна.
4.Унадаг дугуй (дугуйны тренажер) Хэрэв бие тань хэвийн сайн байвал 7 хоногт 2 удаа, өдөрт 1 цагаар, харин бие тань маш сайн байгаа бол 7 хоногт 2-3 удаа, өдөрт 1,5 цагаар хичээллээрэй. * * * Цусны эргэлт хурдассанаар судас болон шөрмөсүүд сайжирна. * * * Зүрхний ажиллагааг сайжруулна. Уушигны хөгшрөлтийн явцыг удаашруулна. * * 4 толгойт булчин, өгзөгний булчинг чангалж өгнө.
5. Усан сэлэлт Хэрэв бие тань төдий сайнгүй байвал 7 хоногт 1-2 удаа 20 минутаар, харин бие тань сайн байвал 7 хоногт 2-3 удаа 45 минутаар, эсвэл бие тань тун сайн байвал 7 хоногт 3 удаа 1 цагаар хичээллээрэй. * * * Үе мөчин дээр даралт үзүүлэлгүйгээр хөдөлгөөнийг нь сайжруулна. * * * * Амьсгалын систем болон хөдөлгөөний зохицуулалтыг дасгалжуулж өгнө. * * Биеийн бүх булчин аажмаар, мөн жигд чангалж биеийн хэлбэрийг сайхан болгоно.
6.Tеннис: Бие тань сайнгүй байвал хэрэггүй, харин хэвийн сайн байгаа бол 7 хоногт 2 удаа өдөрт 45 минутаар, хэрэв бие тань маш сайн байвал 7 хоногт 2-3 удаа 1 цагаар хичээллэх нь тохиромжтой. * Сунгалт болон үсрэлт нь уян хатан байдлыг сайжруулдаг, гэхдээ тоглохын өмнө сунгалтын дасгал хийх хэрэгтэй.
Бичсэн: B_Gerel | цаг: 12:29 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax