2012-05-07
Төгсөх шалгалт 10 анги

Нарны аймаг

10анги 

1.       Хэдэн сарын хэдний өдөр нар матрын зам дээр эгц тусах вэ?
А.XI/22
  Б. IX/22                   В.  XII/22                            Г. I/22

2.       Экватор дээр салхины чиглэл ихэвчлэн хаанаас байх вэ?
А. Салхи байхгүй               Б. Баруун хойноос       В. Урдаас               Г. Хойноос

3.       Нарны аймгийн гарагуудаас тэнхлэгээ нар зөв, цагийн зүүний дагуу эргэдэг гараг аль нь вэ?

А. Буд, Сугар       Б. Дэлхий, Ангараг  В.Сугар,Тэнгэрийн ван         Г. Санчир, Ангараг

4.       Улирал солигдох үндсэн шалтгаан юу вэ?

а. Дэлхийн эргэлтийн тэнхлэг орбитын хавтгайд 23.50 өнцгөөр хазгай байрладаг.

б. Дэлхийн эргэлтийн тэнхлэг шар замын хавтгайд 23.50 өнцгөөр хазгай байрладаг.

в. Дэлхийн эргэлтийн тэнхлэг орбитын хавтгайд 66.50 өнцгөөр хазгай байрладаг.

г. Нар дэлхий хоёрын хоорондын зай жилийн туршид өөрчлөгдөж байдаг.

5.       Нар дэлхий хоёрын хоорондох зай 150сая км.  Энэ зайг одон орны нэгжээр илэрхийл.

        а. 1 о.о.н                     б. 1.5о.о.н                   в. 0.5о.о.н                   г. 2о.о.н

6.       Нарны аймгийн хамгийн том гарагийг нэрлэнэ үү.

А. Дэлхий      Б.Тэнгэрийн ван                 В. Бархасбадь                Г. Санчир

7.       Дэлхий нарыг тойрох замыг юу  гэж нэрлэдэг вэ?

А. Цагаан зам     Б. Шар зам   В. Орбит       г.  Тэнхлэг                

8.       Байгалийн хамгийн богино мөчлөг аль нь вэ?
 А. секунд   Б.  Хоног   В.сар    Г. жил 

9.       Наранд хамгийн ойр орших гарагийг нэрлэнэ үү?

а. Ангараг               б. Сугар             в. Дэлхий               г. Буд

11. Нарны аймгийн оршин тогтнох үндэс нь аль нь болохыг сонгоно уу?

а. Нарны татах хүч, гарагуудын төвөөс зугатах хүчнээс их байдагт  

б. Нарны татах хүч, гарагуудын төвөөс зугатах хүчний тэнцвэрт харьцаан дээр

в. Гариг хоорондын таталцлын хүч  

г. Дэлхий ба нарны хүч         

12. Өдөр хамгийн урт үргэлжилдэг гаригийг нэрлэнэ үү?

А. Бархасбадь Б. Буд в. сугар   г.

13. 6 сарын 22нд эдгээр хотуудын алинд нь хамгийн урт өдөр болох вэ?

А.Даланзадгад            В.Мандалговь      С.Улаанбаатар      D.Арвайхээр    Е.Мөрөн

14. Дэлхий нарнаас хэр зэрэг хол орших вэ?

а. гэрэл 8.3минут туулах зай

б. Гэрэл 1цаг туулах зай

в. 1.5о.о.н

г. сар дэлхийн алслагдсан зайнаас 20 дахин хол

15. Сар манай дэлхийд өөр өөр хэлбэртэй харагддагийн шалтгааныг сонгоно уу?

а. Сар өөрийн тэнхлэгээ эргэдэгтэй холбоотой

б. Дэлхийн хамтаар нарыг тойрон эргэдэг

в. Сар дэлхийг тойрох явцад нар, сар, дэлхийн харилцан байрлал өөрчлөгддөг.

г. 29.5хоногт дэлхийг нэг удаа тойрон эргэдэг

16. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болох санааг анх хэн гаргасан бэ?

а.  Аристотель               б. Гагарин             в. Магеллан           г. Эратосфен 

17. Хойд туйл дээр нар мандахгүй байх хоногийн хамгийн их үргэлжлэх хугацаа

А.Жилд нэг хоног

Б.Жилд нэг долоо хоног

В.Жилд 6 сар

Г.Бүтэн жил

Д.Жилд 3 сар

18. Мэлхийн зам ямар ямар эх газруудын хэсгийг дайран өнгөрөх вэ?

А. Хойд америк, Өмнөд америк, Антарктид

Б. Хойд америк, Хойд африк

В. Өмнөд америк, Өмнөд африк, Австрали

Г. Хойд америк, Европ, Зүүн хойд ази

Д. Европ, Австрали, Хойд америк

19. Дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацааг юу гэдэг вэ?

А. жил  Б. улирал В. хоног Г. сар

20. Манай дэлхий нцорын ганц дагуул аль нь вэ?

А. Буд Б. Сугар В. Сар Г. жижиг гаригууд

Бичсэн: B_Gerel | цаг: 13:51 | Шалгалтын материал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax